“Скай Жет” ХХК нь 2017 оноос эхлэн Монгол Улсын иргэний нисэхийн салбарт Америкийн Нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн “Cessna Grand Caravan 208B EX” загварын 12 зорчигчийн суудалтай агаарыг хөлөг болон Robison компанийн “R66” загварын бага оврын нисдэг тэрэг мөн Итали улсад үйлдвэрлэгдсэн “AW139” загварын 5-6 зорчигчийн суудалтай нисдэг тэргээр ерөнхий зориулалтын нислэг, хувийн нислэгийн үйлчилгээг үзүүлж байна.
Үүнд бид бизнес болон VIP захиалгат нислэг, онцгой байдлын эрэн хайх аврах нислэг, мөн орон нутагт ачаа шуудан илгээх нислэг, алслагдсан аймаг сумуудад яаралтай үеийн түргэн тусламжийн нислэгүүд, дотоодын аяллын нислэг зэрэг ерөнхий зориулалтын салбарт өргөн хүрээтэй нислэгийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид Монголын агаарын тээврийн салбарт тодорхой хувь нэмэр оруулж, тэр дундаа “General Aviation” буюу ерөнхий зориулалтын нисэхийн салбарт нислэгийн аюулгүй ажиллагааны чанар стандартыг чанд мөрдөн ажиллаж, тав тухтай, найрсаг, шуурхай үйлчилгээтэй өндөр зэрэглэлийн нислэгийн үйлчилгээг үзүүлэх зорилго болгон ажиллаж байна.